“БУМТАН” ХОНЖВОРТ СУГАЛААНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нэг. Ерөнхий нөхцөл

 1.1 Бид BUMTAN aппликэйшн (“Апп” гэх)-д бүртгэлтэй Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах зарчмыг баримталж, Танаас цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

 1.2 Нууцлалын бодлогоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

 1.3 Энэхүү бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд тусгайлан зохицуулсан харилцаанд тус хуулийг дагаж мөрдөнө.

 1.4 Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:

 1.4.1 “Хэрэглэгч” эсхүл “Та” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Апп-ыг ашиглаж буй хувь хүнийг;

 1.4.2 “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэж Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй компанийг;

 1.4.3 “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;

 1.4.4 “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа тэдгээрийн нийлбэрийг;

 1.4.5 “Мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг үйл ажиллагаанд хэрэглэх, дамжуулах, мэдээлэлтэй танилцахыг;

 1.4.6 “Хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй болгох” гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгох буюу хувь хүнийг шууд нэрлэн заах боломжгүй болгохыг;

 1.5 Та Апп-д бүртгүүлэхээс өмнө Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Тус Нууцлалын бодлогод заасны дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Бидэнд олгох эсэхийг бие даан шийдвэрлэнэ үү.

 1.6 Та Нууцлалын бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлсэн хэсгийг дарж, идэвхжүүлэх үйлдлийг хийснээр өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосон гэж үзнэ.

 1.7 Хэрэв Та Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд Апп-г ашиглахгүй байхыг танд зөвлөж байна. Та Нууцлалын бодлогын татгалзаж буй нөхцөл, тайлбарыг цахимаар илгээж, саналаа шийдвэрлүүлэх эрхтэй.

Хоёр. Бидний баримталдаг зарчим

 2.1 Бид Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд хуульд заасан журам, Нууцлалын бодлогод зааснаас өөр байдлаар хувийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.

 2.2 Хэрэглэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдахгүйгээр хадгалж, хамгаална.

 2.3 Хэрэглэгч нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.

 2.4 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох бүрд Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлтийг оруулна.

Гурав. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

 3.1 Бид Танаас олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

 3.2 Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

 3.2.1 Бүртгэл үүсгэх, баталгаажуулах;

 3.2.2 Хэрэглэгчийг таньж баталгаажуулах (KYC);

 3.2.3 Сугалаа зохион байгуулах, сугалааны тохирлын мэдээлэл илгээх, сугалаанд оролцох, хонжвор олгох үйл ажиллагаанд;

 3.2.4 Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах;

 3.2.5 Апп-ны систем хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх, мэдээлэл технологийн хөгжилтэй нийцүүлэн харилцаа холбооны шинэ хялбар шийдлийг бий болгох;

 3.2.6 Үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор “Вивавосе” ХХК-ийн хамтрагч байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгчид, интеграци, хамтран ажиллах гэрээт байгууллагад хуваалцах;

 3.2.7 Баримт илгээх;

 3.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг арилжаа, худалдааны зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.

Дөрөв. Мэдээлэл хариуцагч, түүнтэй холбоо барих мэдээлэл

 4.1 Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд “Вивавосе” ХХК байна.

 4.2 Та Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо [email protected] хаягаар цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.

Тав. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

 5.1 Нууцлалын бодлогод заасан зорилгын хүрээнд Хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Ингэхдээ зарим төрлийн мэдээллийг нийтийн мэдээллийн нийтийн мэдээллийн дэд бүтцээс татна. Үүнд:

 5.1.1 Бүртгэл үүсгэхэд хамаарах мэдээлэл. Овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар/регистрийн дугаар, хүйс, утасны дугаар, цахим хаяг, банкны дансны дугаар багтана.

 5.1.2 Хэрэглэгчийг таньж баталгаажуулахад хамаарах мэдээлэл. Овог, нэр, регистрийн дугаар, хүйс, фото зураг, мэйл хаяг, банкны дансны дугаар, хэрэглэгчийн оролцсон сугалааны мэдээлэл, хонжворын мэдээлэл, хэтэвчийн шилжүүлэг, гүйлгээний мэдээлэл, хэрэглэгчийн сүүлд нэвтэрсэн огноо, Апп-д нэвтэрсэн төхөөрөмжийн загвар, веб хөтчийн төрөл, үйлдлийн систем, интернэт протокол (IP), домэйн нэр, утасны ID (UDID), гар утасны үйлдлийн системийн мэдээлэл багтана.

 5.1.3 Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахад хамаарах мэдээлэл. Хэрэглэгчийн нэвтэрсэн, гарсан цаг, төхөөрөмжийн бүртгэл, хэрэглэгчийн идэвхтэй, идэвхгүй байх үеийн бүртгэл, шинэ төхөөрөмжөөс нэвтрэх давтамж, Танаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээлэл хамаарна.

 5.1.4 Мэдээллийн системийг хөгжүүлэх, үйлчилгээний шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн мэдээлэл. Хэрэглэгчийн оролцсон сугалааны тохирлын мэдээлэл, сугалаанд оролцсон тоо, давтамж, хугацаа, cookie файлын тусламжтай олж авсан мэдээллүүд багтана.

 5.1.5 Баримт илгээхэд хамаарах мэдээлэл. Цахим хаяг, төлбөрийн баримт, төлбөрийн түүх багтана.

 5.2 Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг авна.

Зургаа. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа

 6.1 Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг олгосноор Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

 6.2 Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгох, хаах шийдвэр гарах хүртэл хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.

 6.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Мэдээлэл хариуцагч нь 6 сарын хугацаанд хадгалж, хадгалах хугацаа дууссан мэдээллийг устгана.

Долоо. Мэдээллийг нийтэд ил болгох эсэх

 7.1 Хуульд заасан эрх бүхий бүхий байгууллагаас “Мэдээллийг ил болгох” шийдвэр, тогтоол гарснаас бусад тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй, түүний халдашгүй байдлыг хамгаална.

Найм. Мэдээллийг дамжуулах нөхцөл, мэдээллийн жагсаалт

 8.1 Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд Нууцлалын бодлогын 5 дугаар бүлэгт жагсаан тодорхойлсон Таны хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулна. Үүнд:

 8.1.1 Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж гарсан;

 8.1.2 Прокурорын тогтоол гарсан;

 8.1.3 Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн;

Ес. Зөвшөөрөл цуцлах хэлбэр

 9.1 Хэрэглэгч нь өөрийн олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг цахим хэлбэрээр Мэдээлэл хариуцагчид илгээнэ.

 9.2 Мэдээлэл хариуцагч нь зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 (хорь) хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэнэ.

 9.3 Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах арга хэмжээг зогсоож, Хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болно.

Арав. Бусад

 10.1. Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Хэрэглэгч нь танилцах үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж Апп-д нээлттэй байршуулна.

 10.2. Нууцлалын бодлого, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс эхлэн Хэрэглэгч дагаж мөрдөнө.